УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл сонсоно
25 минут
БНСУ визийн хязгаарлалтаа цуцалж, хэвийн горимд шилжүүлэхээ…
26 минут
Сахарын хэрэглээгээ саванд нь түгжье
28 минут
Эмгэнэл
12 цаг, 16 минут
Б.Энхбаяр: Сургууль, цэцэрлэгээс хэмнэчихээд гишүүд тойрогт…
20 цаг, 19 минут
"Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулах…
20 цаг, 26 минут
“ЕС-145” нисдэг тэргээр ойн түймрийн тандалтын анхны нислэг…
23 цаг, 59 минут
Ц.Элбэгдорж VS Х.Баттулга
1 өдөр
С.Жамбалжамц: Тамирчин шантрах бус бэрхшээлийг давах хүчтэй…
1 өдөр
Herbalife Nutrition компанийн албан хаагчид Үндэсний цэцэрл…
1 өдөр
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол …
1 өдөр
Д.Ганзориг шүүгч жолоочоо согтуугаар зодсон гэх асуудлыг ЦЕ…
1 өдөр, 15 цаг
Д.Сумъяабазар: Смарт картыг хэрэглээнээс хална
1 өдөр, 17 цаг
Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас Тэди төвийн зүүн хойд уул…
1 өдөр, 18 цаг
Д.Түвдэндорж: УДШ хуулиа мөрдөж, Х.Баттулгыг АН-ын даргаар …
1 өдөр, 18 цаг
ЗГ: Элсэн чихэр ёотон ургамлын тос, цагаан будааг гаалийн т…
1 өдөр, 19 цаг
17 настай хүүхэд Ачит нууранд осолджээ
1 өдөр, 20 цаг
Барилгын кран орон сууцан дээр унах гэж байсан тул иргэдийг…
1 өдөр, 20 цаг
Д.Сумъяабазар: Хил дээр ирсэн нийтийн тээврийн 70, хүүхдийн…
1 өдөр, 21 цаг
Баруун аймгуудын ноолуурыг үнэгүйдүүлэхгүй байхыг хүслээ
1 өдөр, 22 цаг
ЭМЯ: Улсын хэмжээнд 98 халдвар шинээр бүртгэгдлээ
1 өдөр, 22 цаг
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын …
1 өдөр, 23 цаг
Монгол иргэд Турк руу визгүй зорчдог 30 хоногийн хугацаагаа…
1 өдөр, 23 цаг
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
1 өдөр, 23 цаг
Хөгжлийн банкны “багц” хэргийг тойрсон “бага сага” явдал
2 өдөр
ШУУРХАЙ:Ардчилсан намын Улс төрийн зөвлөл яаралтай хуралдах…
2 өдөр, 16 цаг
И.Мөнхжаргал: Ардчилсан намын бүртгэлийг будлиулж байгаа ту…
2 өдөр, 16 цаг
НМХГ: Эмээлт дэх мах боловсруулах компани нунтаг бодис хэрэ…
2 өдөр, 17 цаг
Улс төрийн 20 гаруй намуудын төлөөлөл сонгуулийн тогтолцоон…
2 өдөр, 17 цаг
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар эх, н…
2 өдөр, 18 цаг
Д.Сумъяабазар: Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруу…
2 өдөр, 18 цаг
Б.Лхагвасүрэн: 2023 оны эхнээс инфляц нэг оронтой тоо руу о…
2 өдөр, 20 цаг
Гүнтийн замыг маргаашаас хаана
2 өдөр, 20 цаг
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Авлигын эсрэг х…
2 өдөр, 20 цаг
ЭМЯ: Улсын хэмжээнд 77 халдвар шинээр бүртгэгдлээ
2 өдөр, 22 цаг
Шинжээчийн дүгнэлт: Д.Сосорбарам руу цацсан нунтгаас химийн…
2 өдөр, 23 цаг
Финляндын сургуулийн боловсролын талаархи сонирхолтой барим…
2 өдөр, 23 цаг
Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалд…
2 өдөр, 23 цаг
"Хотулун гүнж" Латин Америкт гарна
2 өдөр, 23 цаг
АТГ: 42 албан тушаалтны ХОМ-ийг шалгаж байна
2 өдөр, 23 цаг
Төрийн хэмнэлт хэрэгжиж эхлэв
2 өдөр, 23 цаг
У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засга…
2 өдөр, 23 цаг
Хятад улс иргэдээ гадаадад аялахыг хориглов
2 өдөр, 23 цаг
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр томилогдох уу?
3 өдөр, 16 цаг
Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүн Т.Доржханды…
3 өдөр, 18 цаг
Бурхан багшийн Их дүйчэн өдөр бүх нийтээр амарна
3 өдөр, 19 цаг
УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад d-parliamen…
3 өдөр, 19 цаг
Манай иргэд Индонез улсад визтэй зорчихоор болж байна
3 өдөр, 20 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, тариал…
3 өдөр, 20 цаг

Дэлхийн улс орнуудын хамгийн залуу 10 лидер

Улс төрийн оргилд хүрч, лидер болохыг олон хүн хүсдэг. Гэвч азтай гэх юм уу, хувь тавилангаар цөөн хэдэн хүн л лидер болж чаддаг. Энэ нь ихэнх нийгэмд өндөр ур чадвартай, тактиктай, туршлагатай хүмүүст зориулагдсан үүрэг хариуцлага гэсэн ойлголттой байдаг. Иймээс лидер нь залуучуудын хувьд биш, нас ахисан хүмүүс байх ёстой гэж буруу үздэг. Эндээс л хамгийн залуу лидерүүдийн тухай ярианы сэжүүр гарч байгаа юм. Гэвч энэхүү түгээмэл ойлголтыг үл харгалзан, хувь заяа зарим хүнийг залуу насандаа лидер болох боломж олгожээ.  Дэлхийн өнцөг булан бүрт цөөн хэдэн хүн энэ байдлыг эвдэж чадсан байна. Энэ хүмүүсийн зарим нь өсвөр наснаасаа “манлайллын нөмрөг”-ийг өмссөн байдаг. Энэхүү тоймоор та бүхэнд дэлхийн улс орнуудын шилдэг 10 лидер болох Сан Мариногийн ахмад регент Жиакомо Симончини, Финландын ерөнхий сайд Санна Мирелла Марин, Чад улсын ерөнхийлөгч Махамат ибн Идрис Деби Итно,  Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Ун, Мали улсын түр ерөнхийлөгч, хурандаа Ассими Гойта, Гүржийн ерөнхий сайд Ираклий Гарибашвили,  Эль Сальвадорын ерөнхийлөгч Наиб Армандо Букеле Ортез, Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Кейт Лорел Ардерн, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Катарын эмир Тамим бин Хамад Аль Тани нарыг танилцуулж байна. Жагсаалтыг хамгийн залуугаас нь өсөх дарааллаар байрлуулсан болно.

 

1.Бүгд Найрамдах Сан Марино улсын Ерөнхийлөгч Жакомо Симончини

Дэлхийн хамгийн залуу лидерүүдийн жагсаалтыг Жакомо Симончини тэргүүлж байна. Тэрбээр  1994 оны арваннэгдүгээр сарын 30-нд Сан Мариногийн Борго Маггиор хотод төрж, өссөн. 28 настай. Эм зүйч мэргэжилтэй. Мөн химийн багшаар ажиллаж байсан. Жиакомо Симончини 18 настайдаа Саммарины Социалист намд элсэж, жилийн дараа Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болжээ. Түүнчлэн Саммари улсын спортын гүйцэтгэх захирлаар ажилладаг улс төрч юм. Жакомо Симончини 2021 оны аравдугаар сарын 1-нд 26 настайдаа Бүгд Найрамдах Сан Марино улсны ерөнхийлөгч болсон дэлхийн хамгийн залуу муж улсын лидер юм.

 

2. Финландын ерөнхий сайд Санна Марин

Санна Мирелла Марин нь 1985 оны арваннэгдүгээр сарын 16-нд төрсөн. Санна Мирелла Марин Социал Демократ Нам (СДП)-ын гишүүн бөгөөд 2015 оноос хойш Финландын Парламентын гишүүнээр ажиллаж байна. Тэрээр сонгуулийн үйл ажиллагааг төлөөлөн оролцож байсан. Санна Мирелла Марин дунд сургуулиа төгсөөд удаагүй байхдаа АН-ын залуучуудын жигүүрийн идэвхтэй гишүүн болж, дорвитой алхам хийсэн. Санна Мирелла Марин өмнө нь 2019 оны зургадугаар сарын 6-аас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд Зам тээвэр, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан. Дараа жил нь тэрбээр өөрийн улс төрийн нам болох СДН-ын даргаар сонгогдож, Антти Риннегийн халааг авсан. 2019 оны арванхоёрдугаар сарын 10-наас хойш Финландын ерөнхий сайдаар ажиллаж байгаа. Тухайн үед тэрбээр 34 настай байв.

 

3. Чадын ерөнхийлөгч Махамат Деби

Махамат ибн Идрис Деби Итно 1984 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн. Чадын цэргийн командлагч бөгөөд ерөнхийлөгч. Тэрбээр эцэг Идрис Дебиг цэргийн командлагчаар ажиллаж байгаад нас барсны дараа албан тушаал, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн авсан. Махамат Деби өмнө нь Малигийн хойд хэсэгт Чадын интервенц хийх (FATIM) армийн хоёрдугаар командлагчаар ажиллаж байсан. Харин түүний эцэг, ерөнхийлөгч Идрис Дебиг 2021 оны дөрөвдүгээр сарын 20-нд босогчдын "Front Pour I'Alternance et La Concorde au Tchad" (FACT) бүлэглэл хөнөөжээ. Үүний дараа Махамат Деби эцгийнхээ орыг залгамжлан Чад улсын ерөнхийлөгч болсон юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 20-нд Чад улсын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн эрхийг хүлээж авсан.

 

4. Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Ун

Ким Чен Ун 1983 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн. Ким Чен Ирийн хоёр дахь хүүхэд юм. 2011 оны арванхоёрдугаар сард эцгийгээ нас барсны дараа Хойд Солонгосын дээд удирдагч, Солонгосын Хөдөлмөрийн намын (WPK) дарга болсон.  Ким Чен Ун 1948 оноос хойш Кимийн гэр бүл Хойд Солонгосыг удирдаж байсан хаант засаглалтай боловч олигархи мэт санагдах засаглалын тогтолцоонд дарангуйлагчийн зан чанарыг харуулсан. Дэлхийн хамгийн залуу лидерүүдийн нэг Ким Чен Ун олон улсын хэмжээнд алдаршсан.

 

5. Мали улсын ерөнхийлөгч Ассими Гойта

Ассими Гойта 1983 онд төрсөн.  Тэрбээр 2020 онд Мали улсад төрийн эргэлт хийх үеэр ерөнхийлөгч асан Ибрахим Бубакар Кеттагийн эрх мэдлийг булаан авсан цэргийн хунта болох Ард түмнийг аврах үндэсний хорооны удирдагч юм. Мали улсын тусгай хүчний хурандаа цолтой. 2021 оны тавдугаар сарын 24-нд Мали улсын ерөнхийлөгч болсон. Ассими Гойта Засгийн газрын ардчилалд шилжих шилжилтийг устгах төлөвлөгөө боловсруулж байна. Хоёр дахь удаагаа ажлаа авсны дараа түүнийг ерөнхийлөгчийн бүрэн эрх сул байна гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцээс түр ерөнхийлөгчөөр зарласан.

 

6. Гүржийн ерөнхий сайд Ираклий Гарибашвили

Иракли Гарибашвили дэлхийн хамгийн залуу ерөнхийлөгчийн жагсаалтын зургаадугаарт бичигдэж байна. Тэрбээр 1982 оны зургадугаар сарын 28-нд төржээ. 2012-2013 онд Ерөнхий сайд Бидзина Иванишвилигийн танхимд Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Иванишвили өөрийн залгамжлагчаар Гарибашвилийг томилсон. Ингэж Ерөнхий сайд болоод 2013 оны арваннэгдүгээр сард сайн дураараа огцорсон. Иракли Гарибашвили 2021 оны хоёрдугаар сарын 22-нд Гүржийн Ерөнхий сайдаар дахин сонгогдож, хоёр дахь удаагаа засгийн эрхэнд гарсан юм.

 

7. Сальвадорын ерөнхийлөгч Найиб Букеле

Наиб Армандо Букеле Ортез бол Сальвадорын улс төрч, бизнесмэн бөгөөд Сальвадорын 43 дахь ерөнхийлөгч юм. Тэрбээр 1981 оны долдугаар сарын 24-нд төрсөн. Букеле 2012 оны гуравдугаар сарын 11-нд Нуэво Кускатлан хотын дарга,  2015 оны гуравдугаар сарын 1-нд Сан Сальвадор хотын даргаар тус тус сонгогдсон. Nuevas Ideas (Nl) улс төрийн намыг үндэслэгч юм. Тэрбээр 2019 оны сонгуульд амжилттай оролцож, 2019 оны зургадугаар сарын 1-нд 38 настайдаа ерөнхийлөгч болж байжээ. Найиб нь Эль-Сальвадорын ардчилсан засгийн газрын эсрэг засаглалдаа авторитар арга барилыг хэрэглэдэг. Энэ нь түүний Эл Сальвадорын Хууль тогтоох ассамблейг тайван замаар түлхэн унагаснаас харагддаг гэж үздэг. Мөн тэрбээр Дээд шүүхийн хэд хэдэн шүүгчийг огцруулсан.

 

8. Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн

Шинэ Зеландын улс төрч, Шинэ Зеландын 40 дэх ерөнхий сайд Жасинда Кейт Лаурелл Ардерн1980 оны дол­дугаар сарын 26-нд Гамильтон хотод төрсөн. 2017 оны аравдугаар сарын 26-наас ерөнхий сайд, Хөдөлмөрийн намын дарга болсон. Жасинда Ардерн Вайкатогийн их сургуулийг төгс­сөн. Ардерн өмнө нь 2008 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Олон улсын социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2017 оны хоёрдугаар сарын 25-нд болсон нөхөн сонгуулийн үеэр Альберт уулын сонгогчдыг төлөөлөхөөр сон­гогд­сон. Жасинда өөрийгөө “социал демократ” гэж тодорхойлох дуртай. Тэрбээр 1961 оны Шинэ Зеландын Гэмт хэр­гийн тухай хуулиас үр хөндөлтийг хасах зэрэг бодлоготой либерал үзэлтэй нэгэн.

 

9. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Лувсаннамсрай овогтой Оюун-Эрдэнэ нь 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдсон Монголын улстөрч юм. Л.Оюун-Эрдэнэ нь 1980 оны зургадугаар сарын 29-нд нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Хэнтийн Бэрх тосгонд өссөн. Өвөөгийнхөө нь нэр болох Лувсаннамсрайг овог болгон авсан. Өвөө Лувсаннамсрай нь Буддын шашны нэртэй лам байсан. 42 настай тэрбээр Ерөнхий сайд болохоосоо өмнө, 2016 оноос хойш хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Засгийн газрын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан.

 

10. Тамим бин Хамад Аль Тани

Катарын алдартай эмир Тамим бин Хамад Аль Тани 1980 оны зургадугаар сарын 3-нд төржээ. Тэрбээр эмир асан Хамад бин Халифагийн дөрөв дэх хүү юм. 2013 онд аав нь хаан ширээнээс бууснаас хойш Катарыг удирдаж байгаа. Үүний зэрэгцээ хувь заяаны эрхээр Тамимын том ах Шейх Жасим 2003 онд хаан ширээнд суух хүсэлтээсээ албан ёсоор татгалзсан. Энэ нь Тамимыг Эмир болохоосоо өмнө өв залгамжлагч болгосон юм. 42 настай Монарх Францын нэр хүндтэй хөлбөмбөгийн Парис Сен-Жермен FC клубыг худалдаж авснаараа алдартай. Мөн түүнчлэн спортын арга хэмжээг зохион байгуулах замаар Катарын олон улсын нэр хүндийг өсгөх талаар тууштай хүчин чармайлт гаргадаг. Эмир Тамим нь удирдлагын хатуу арга барилаараа авторитар гэж тооцогддог. Харин залуу эмир хэвлэлийн цензурыг бэхжүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хуулиудыг улам чангалсан. Мөн кибер гэмт хэргийн шинэ хуулийг баталж, хааны гэр бүлийн эсрэг доромжилсон үг хэллэг, улс орны үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд сөргөөр нөлөөлсөн аливаа доромжилсон материал нийтэлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл