Аналитик


Ерөнхий сайдаа танхимтай нь зарлаж сонгуульд өрсөлддөг болох уу?

3 жил, 11 сар TIMES.MN

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг УИХ-аас байгуулагдаад өдгөө хагас жилийг хэдийнэ үдсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хуулийн төслөө өргөн бариагүй байна. Тэгвэл ажлын хэсгийн ахлагчийн хэлж буйгаар цаг хугацаа, улстөрийн тохирооны хувьд нөхцөл нь  бүрдэхгүй байгаа аж. Ээлжит бус чуулганы хугацаанд ч хараахан боломжгүй гэнэ. Улстөрийн халуухан нөхцөл байдал өрнөж  гүйцэтгэх засаглалаа төвхнүүлэх гэж байхад Үндсэн  хуулийн өөрчлөлт ярих хүн байх уу гэдэг байгаа юм.

Тэгэхээр намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барих боломж байгаа бололтой. Ямар боловч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улстөрийн нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөхийг энд дурдая.

Улстөрийн намуудаар талцдаг, төр хувийн хэвшилгүй улстөрждөгийг болиулна. Энэ өөрчлөлтийг хийх шаардлага хэдийнэ бий болсон. Өнөөдөр манай улсад улстөрийн хийрхэл газар авч хот,  аймаг, сум, айл өрхгүй намаараа талцах болсон. Үүнээс болж төрийн алба тогтворгүйтэж улс орны хөгжил урагшлахгүй байна. Хэрэв үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжвэл,

- Өнөөгийн улстөрийн намууд татан буугдаж улс төрийн шинэ хуваарилалт бий болно.

- Төрийн албанд  намын харъяалал байхгүй болж төрд ажилладаг нь улстөр хийх шаардлагагүй болно. Улстөрийн намууд хатуу гишүүнчлэл, гишүүдийн тооны хойноос хөөцөлдөхөө болино

- Сумын засаг даргаа иргэд өөрсдөө сонгодог болно.


- Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлснээр гүйцэтгэх засаглал тогтвортой ажилладаг болно. Улстөрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө ялалт байгуулвал Ерөнхий сайдаар томилох хүнээ ил зарлаж ажиллана. Цаашлаад Ерөнхий сайд нь танхимаа зарлах боломж бүрдэнэ. Тэгэхээр иргэд тухайн намаас гарах ерөнхий сайд, түүний багт ажиллах сайд, мөрийн хөтөлбөрийг харж саналаа өгөх юм.

- Засгийн газрын танхимын бүтэц багасч 9 яамтай ажиллахыг Үндсэн хуульд зааж өгнө.

- Ерөнхийлөгчийг шууд бус парламентаас сонгодог болно.

Ийм өөрчлөлтүүдийг оруулсанаар төр тогтвортой ажиллаж нийгэм эдийн засгийн хөгжил тогтвортойгоор өснө гэж хууль санаачлагчид үзэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын улстөрийн бодлого, нөхцөл байдал хоёр жилийн цикльтэй, төрийн алба улстөржсөнөөр тогтвортой ажилладдаг хүн, бодлого гэж байхгүй болсон.

Монгол Улсын хувьд Шинэ Үндсэн хуулиа баталснаас хойшхи 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар, 17 Ерөнхий сайдын нүүр үзсэн гэхээр улстөрийн хамгийн тогтворгүй байдлыг харуулж байна. Монголчууд “Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй гэдгийг ээрх тоо баримт харуулж байна. Энэ хэрээр ард түмний амьдрал доройтож, төрд итгэх итгэл нь алдарсан. Монголчууд төрөө өөрсдөө сонгодог болсон ардчиллын 25 жилийн ой тохиосон ч энэ хугацаанд сайнаасаа муу нь давамгайлах болсныг  ардчиллын партизанууд нь хэлж байсан. Тэд өнөөдөр ч төр түшилцээд явж байгаа. Огтоны хамраас цус гаргаагүй хэмээн ярьдаг ардчилсан хувьсгалын анхны зорилго 25 жилийн хугацаанд хэрхэн хазайсныг эндээс харж болно.




Холбоотой мэдээлэл


ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
1 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.