Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3119 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 1725 нь Улаанбаатарт, 1394 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 3 нас баралт бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9748 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 3214 нь хөнгөн бол 76 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл