Шар


Солонгос дасгалжуулагч Монгол хүний нэр дээр гар утас хэрэглэж, бооцоо тавьдаг байжээ

5 жил, 2 сар TIMES.MN
Өмнөд Солонгос улсын Мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн "SK" группийн харъяа "Seoul SK Knights" багийн ерөнхий дасгалжуулагч Мүн Кёнг Ин-д эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тус улсын сагсан бөмбөг сонирхогчид өөр хоорондоо лигийн тэмцээний үр дүнгээр бооцоо тавьдаг бөгөөд дасгалжуулагч Мүн нь бооцоог өөртөө авахын тулд бусадтай хуйвалдаж, тухайн тэмцээнд өөрийн багаа хожигдох, хожих зэргээр тааруулан тоглуулдаг байсан нь илэрсэн байна. Өөрөөр хэлбэл тэрээр өөрийн багийг хожино гэсэн бооцоог их тавьсан тохиолдолд багаа хожигдуулдаг ба дараа нь хамтрагч хоёр найзтайгаа нийлэн бооцооны мөнгөнөөс хуваалцдаг байжээ. Дасгалжуулагч Мүн нь дээрх хоёр найзтайгаа тус улсад ажиллаж, амьдардаг Монгол улсын нэгэн иргэний нэр дээр нээсэн утсыг ашиглан холбогддог байсан ба түүнийг дээрх байдлаар 570-н сая воныг хууль бусаар завшсан байна



Холбоотой мэдээлэл


Бритни Спирсийн тухай 10 баримт
Бритни Спирсийн тухай 10 баримт
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.