Аналитик


Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих бодлого

4 жил, 1 сар TIMES.MN

Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байна. Иргэд ч дотоодынхоо  үйлдвэрийн барааг худалдаж авья гэсэн сэтгэлгээтэй болж хандлага нь ч эрс өөрчлөгджээ. Гагцхүү чанартай, болж өгвөл үнэ нь  хямд байгаасай гэх. Эдийн засгийн байдал хүндэрлээ, төсвийн алдагдал талийлаа,   долларын ханш хяналтаас гарах нь, өр нэмэгдлээ гэсэн бараан мэдээ дундаас гялтайж байгаа ганц нь  гадаад худалдаа ашигтай гарсаар байгаа явдал юм. Хэдийгээр гадаадаас импортоор авах бараа, бүтээгдэхүүний хэмжээ багассан ч гэлээ, экспортод гарах бүтээгдэхүүний тоо хэмжээ өссөөр байна. Энэ нь монголчуудын өртөг шингээсэн, зардал гаргасан, хөлс хүчээ шингээсэн бүтээгдэхүүний борлуулалт гадаад зах зээлд  нэмэгдэж байгаагийн илрэл л дээ.  Одоогийн байдлаар 3 том цементийн үйлдвэр ашиглалтад орж  дотоодынхоо цементийн хэрэглээг бараг хангачих боломжтой болсон сайхан мэдээ байна.

Төр засгаас ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалт хасах заачихаад байгаа энэ үед үндэсний үйлдвэрүүдээ өндийлгөх бодлого ч хэрэгжүүлж байна. Хаврын чуулган хаахын өмнөхөн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг анх удаа батлан гаргасан билээ.Монгол Улс эдийн засгийн олон тулгуурт, бие даасан, тогтвортой хөгжилд шилжихийн тулд экспортыг нэмэгдүүлэх,импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал юм.

Ийм боломжийг нээхийн тулд хууль эрхзүйн орчныг бүрдүүлж дэмжлэг үзүүлж байна.

-Энэ хуулийн дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөд арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг улсаас олгоно.

Энэ хуулийн дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөд арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг улсаас олгоно


-Өндөр үр ашиг бүхий дэвшилтэт болон өндөр технологи бий болгон, нэвтрүүлж, нутагшуулсан экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс тухайн үйлдвэрт буцааж олгохоор хуульд заасан байгаа.  

Ингээд  бас орхичихоогүй.  Энэ хуультай холбогдон дагалдах бусад хуулиудад маш чухал өөрчлөлтүүд орж байгаа юм.  Тухайлбал, “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглох заалтыг тусгажээ.  Үүнийг ажил хэрэг болгохын тулд Засгийн газрын хуралдаанаар "Дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалт"-ыг батлалаа. 

Доорхи бүтээгдэхүүнүүдийг дотоодын үйлдвэрлэгч нараас худалдан авахыг хуулчилж өглөө


ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ ЧАНАР,
СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН
БАРААНЫ ЖАГСААЛТ

1. Бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн:



1.1. Ном, товхимол, газрын зураг, ухуулга сурталчилгааны хуудас болон тэдгээртэй төстэй хэвлэмэл материал;
1.2. Сонин, сэтгүүл болон тогтмол хэвлэл;
1.3. Ном, зургийн буюу будах зориулалттай хүүхдийн ном;
1.4. Хэвлэмэл буюу зурагтай ил захидал, баярын мэндчилгээ, зарлал, мэдээлэл бүхий хэвлэмэл хуудас;
1.5. Бүх төрлийн хэвлэмэл хуанли;
1.6. Сурах бичиг, сургалтын болон төсвийн байгууллагын бүх төрлийн хэвлүүлэх материал.


2. Савхин бүтээгдэхүүн:



2.1. Савхин гутал;
2.2. Тусгай зориулалтын гутал;
2.3. Цүнх;
2.4. Бээлий, бүс, тэлээ;
2.5. Бэлэг дурсгалын зүйл;
2.6. Савхин дээл, хувцас.


3. Эсгий, эсгий бүтээгдэхүүн:



3.1. Эсгий гутал ;
3.2. Дулаалгын материал;
3.3. Гэрийн эсгий;
3.4. Ширмэл болон эсгий гудас;
3.5. Бусад эсгий бүтээгдэхүүн.


4. Оёмол бүтээгдэхүүн:



4.1. Төрийн далбаа;
4.2. Төрийн албан хаагчдын дүрэмт хувцас, ажлын хувцас;
4.3. Бүх төрлийн хөдөлмөр хамгааллын болон ердийн оёмол хувцас, малгай, бээлий;
4.4. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дүрэмт хувцас;
4.5. Бүх төрлийн цүнх, уут;
4.6. Оёмол гудас.


5. Үслэг хувцас:



5.1. Нэхий дээл;
5.2. Нэхий хантааз;
5.3. Гутал, бээлий.


6. Ноос, ноолууран бүтээгдэхүүн:



6.1. Нэхмэл, сүлжмэл, оёмол хөнжил;
6.2. Сүлжмэл, нэхмэл хувцас, малгай, ороолт;
6.3. Бэлэг дурсгалын зүйл;
6.4. Сарлагийн хөөвөр, тэмээний ноосон хувцас, хөнжил, оймс, улавч;
6.5. Хивс, хивсэн бүтээгдэхүүн, хивсэнцэр.


7. Мод, модон бүтээгдэхүүн:



7.1. Бүх төрлийн ширээ, сандал, тавилга;
7.2. Цул модон наамал хавтан;
7.3. Бүх төрлийн барилга, орон сууцны гадна, дотор хаалга;
7.4. Төрөл бүрийн өнгөлгөөтэй, шахмал хавтангаар үйлдвэрлэсэн тавилга;
7.5. Модон барилгын угсармал хийц.


8. Зам, барилгын материал:



8.1. Байгалийн гаралтай эрдсийн дулаалгын материал;
8.2. Ердийн керамик тоосго, бетон тоосго;
8.3. Шохой;
8.4. Арматур;
8.5. Керамзит, алевролит, перлитийн хөнгөн дүүргэгч;
8.6. Өнгөлгөөний замаска, засал чимэглэлийн хуурай хольц;
8.7. Галд тэсвэртэй дулаалгын хөөсөнцөр болон сэндвичэн хавтан;
8.8. Хуванцар хоолой, холбох хэрэгсэл;
8.9. Хөнгөн бетон гулдмай (даацын болон дулаан тусгаарлах);
8.10. Чулуун хөвөн;
8.11. Цемент, клинкер (чулуунцар);
8.12. Дотор ханын магнум гулдмай;
8.13. Төрөл бүрийн блок;
8.14. Инженерийн байгууламжийн зориулалттай угсармал хийц хэрэгсэл;
8.15. Тааз, дээврийн төмөр бетон бүтээц, хийц хэрэгсэл;
8.16. Барилгын хана, төмөр бетон бүтээц, хийц хэрэгсэл;
8.17. Шат, гишгүүр, цонхны тавцан;
8.18. Хуванцар болон модон цонх, хаалга болон тэдгээрийн хүрээ;
8.19. Гадна, дотно тохижилтын чулуун болон бетон хийц;
8.20. Хүчитгэсэн болон хүчитгээгүй төмөр бетон бүтээгдэхүүн;
8.21. Ханын болон шалны чулуун хавтан;
8.22. Зам, талбайн хавтан, хашлага;
8.23. Төмөр замын дэр бетон;
8.24. Авто замын битум.


9. Төмөр хийц, бүтээгдэхүүн:



9.1. Стандарт болон стандарт бус ган хийц;
9.2. Инженерийн байгууламжийн төмөр бетон бүтээц, хийц хэсэглэл;
9.3. Цамхаг, торлосон шураг;
9.4. Ган бөмбөлөг;
9.5. Ширэм болон гангаар хийсэн угсармал хийц, хэсэглэл;


9.6. Цэвэр, бохир усны салбар шугамын худгийн таглаа;
9.7. Нийтийн тээврийн том оврын автобус, троллейбус.


10. Хүнсний бүтээгдэхүүн:



10.1. Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн;
10.2. Загас, загасан бүтээгдэхүүн;
10.3. Хагас боловсруулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн;
10.4. Вакуум савлагаатай ногоо, жимс;
10.5. Нөөшилсөн ногоо, чанамал, компот, хүүхдийн тэжээл;
10.6. Төрөл бүрийн жигнэмэг, өрмөнцөр;
10.7. Чацарганы тос, бүтээгдэхүүн;
10.8. Савласан цэвэр ус, эрдэст ус, рашаан;
10.9. Сүү, тараг, цөцгийн тос, бяслаг, хүүхдийн сүүн тэжээл, зайрмаг, казейн, аарц, ааруул, шар тос, зөөхий;
10.10. Гоймон, пүнтүүз, хэрчсэн гурил;
10.11. Зөгийн бал;
10.12. Гурил, гурилан бүтээгдэхүүн, үр тарианы нэвс;
10.13. Тосны ургамал (рапс, наранцэцэг);
10.14. Төмс, хүнсний ногоо;
10.15. Таримал, ургамлын үр, үрслэг, суулгац;
10.16. Малын тэжээл, өвс, хадлан;
10.17. Ургамлын гаралтай тос, шахдас;
10.18. Малын гаралтай тос;
10.19. Давс, хужир;
10.20. Өндөг;
10.21. Цай;
10.22. Бага насны хүүхдийн савлаж бэлтгэсэн нэмэгдэл хоол.


11. Сав, баглаа боодлын бүтээгдэхүүн:



11.1. Бэлэг дурсгал болон бусад төрлийн хэрэгцээний сав баглаа, боодол;
11.2. Хүнд даацын шуудай;
11.3. Ус, ундааны хуванцар сав;
11.4. Хүнсний зориулалтын болон нэг удаагийн сав, баглаа боодол, уут;
11.5. Хогны уут, сав, таглаа.


12. Бусад:



12.1. Гүний худгийн хоолой (хуванцар);
12.2. Органик болон эрдэс бордоо;
12.3. Ургамал хамгааллын бодис;
12.4. Цэвэрлэгээ, үйлчилгээ, ариун цэврийн зориулалттай материалууд (00-ийн цаас, угаалгын нунтаг, саван);
12.5. Эм;
12.6. Малын эм, био бэлдмэл;
12.7. Нэг удаагийн тариур, амны хаалт, халаат, малгай, улавч.

Энэ бол дотоодын үйлдвэрлэгч нарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын дэмжих том хөшүүрэг юм. Төрөөс худалдан авалт хийхдээ дээрх бүтээгдэхүүнийг дотоодоос худалдаж авснаар хомсдоод байгаа валютыг гадагшаа урсгахгүй, дотооддоо шингээх боломж бүрдэж байна. 

Борлуулалтыг дэмжих  хоёр дахь хөшүүргийг ч засгаас шийдлээ. Тодруулж хэлбэл, Дотоодод үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүнд ногдуулж байгаа гаалийн импортын татварыг нэмэв. Таван хувийн татварын тарифын түвшинг 20 хувьд  хүргэлээ.  Импортын зарим бараанд ногдуулах гаалийн татварын хувь, хэмжээг нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнтэй ижил, нэр төрлийн бүтээгдэхүүний импортын бараа буурах, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх, өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлөх, экспорт нэмэгдэх, ажлын байр нэмэгдэж, ард иргэдийн орлого өсөхөөс гадна шинэ ноу-хау нэвтрэх өргөн боломжтой болж буй юм. 



ИМПОРТЫН ЗАРИМ БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН

ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ

 

Бүлэг

Зүйл

Үндэсний код

Барааны бичиглэл

Албан татварын хувь, хэмжээ

02

02.01

 

Үхрийн шинэ эсхүл хөргөсөн мах

15%

02.02

 

Үхрийн хөлдүү мах

15%

02.04

 

Хонь, ямааны шинэ, хөргөсөн эсхүл хөлдүү мах

15%

02.05

 

--- Адууны мах:

 

0205.00.11

---- Ястай

20%

0205.00.12

---- Ясгүй (шулсан)

20%

02.06

 

Үхэр, гахай, хонь, ямаа, адуу, илжиг, луус эсхүл хөдий луусын шинэ, хөргөсөн эсхүл хөлдүү хүнсний дайвар мах

 

0206.10.00

- Үхрийн шинэ эсхүл хөргөсөн

15%

 

- Үхрийн хөлдүү:

 

0206.21.00

-- Хэл

15%

0206.22.00

-- Элэг

15%

 

- Хөлдүү, бусад:

 

0206.90.10

--- Хонины эсхүл ямааны

15%

0206.90.20

--- Адууны

15%

02.08

 

Шинэ, хөргөсөн эсхүл хөлдүү бусад мах болон хүнсний дайвар мах

 

0208.60.00

-- Тэмээний болон бусад тэмээн төрөлтөн (Camelidia) амьтны

20%

02.10

 

Давсалсан, давсны уусмалд хадгалсан, хатаасан эсхүл утсан мах болон хүнсний дайвар мах; мах, дайвар махны хүнсний гурил болон буталмал

 

0210.20.00

- Үхрийн мах

20%

04

04.09

0409.00.00

Зөгийн цэвэр бал

10%

16

16.01

 

Мах, дайвар мах эсхүл цусаар хийсэн хиам болон түүнтэй төстэй бүтээгдэхүүн; тэдгээрээр хийсэн хүнсний бэлдмэл

15%

16.02

 

Мах, дайвар мах эсхүл цусаар хийж бэлтгэсэн эсхүл нөөшилсөн бусад бүтээгдэхүүн

 

1602.10.00

- Hэгэн төрлийн болгосон бэлдмэл

15%

1602.20.00

- Амьтны элгээр хийсэн бүтээгдэхүүн

15%

1602.50.00

- Үхрийн махан

15%

25

25.23

Өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаант цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цемент

           20%

87

87.02

8702.90.13

-- Үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ троллейбус

15%

 

  Хүнсний болон барилгын материалын зарим бүтээгдэхүүн, тодруулбал өндөг, боловсруулсан махан бүтээгдэхүүн, зайрмаг, цемент, хаалга, цонх,  автобус зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг дээрх байдлаар тогтоосон байна.

Төр дэмжлээ, Аж үйлдвэрийн яам бодлогыг гаргалаа, одоо үйлдвэрлэгч нар хичээх цаг нь болжээ

Х.Тэргэл 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
1 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.