Нийгэм


Түймэрт өртсөн иргэдэд хүргүүлэх тусламж үргэлжилж байна

4 жил, 7 сар TIMES.MN

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад гарсан гал түймэрт ард иргэд, малчид эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны хохирол амсаад байгаа билээ.

Тиймээс Аж үйлдвэрийн яамнаас салбарын нийт  аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, байгууллага, хамт олонд хандан уриалга гаргасан юм.

 Энэхүү уриалгын дагуу ”Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”, “Монголын  хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний  нэгдсэн ассоциаци”, “Говь”  ХК, “МТОТ”  ХХК, “Төмөр трейд” ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгч компани, аж ахуйн нэгжүүд тусламж хүргүүлсэн юм.

Өнөөдөр “Хаан хүнс сүлжээ” ХХК-ний зүгээс түймэрт өртсөн зүүн 3 аймагт ажиллаж байгаа албан хаагчид, айл өрхүүдэд  2500 ш өөрийн үйлдвэрийн гоймон, “Нэшнл кашмер силк” ХХК-ийн хамт олон 35ш 1330000 төгрөгийн үнэ бүхий бараа, ноос ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг  “ММ ЖИ капитал” ХХК  1 сая төгрөг хандивласныг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.