Спорт


Монгол омогшил

4 жил, 6 сар TIMES.MN

Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд боллоо. Энэ удаа манай улсаас чөлөөт бөхийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.


Эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг АЛТ, эрэгтэйчүүдийн 61 кг-д Батболдын Номин, 74 кг-д Пүрэвжавын Өнөрбат, эмэгтэйчүүдийн 60 кг-д Сүхээгийн Цэрэнчимэд МӨНГӨ, эрэгтэйчүүдийн 57 кг-д Эрдэнэбатын Бэхбаяр ХҮРЭЛ медаль тус тус хүртлээ.

                                       

Энэ удаагийн ДАШТ-ий олимпийн жин бүрт эхний зургаан байрт шалгарсан тамирчид "Рио-2016" зуны наадмын эрхийг олгосон. Манай тамирчдаас эрэгтэйчүүдээс 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 125 кг-д Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдээс 63 кг-д гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин, дэлхийн аваргын гурван хүрэл медальт О.Насанбурмаа нар авлаа.

1963 оноос хойш дэлхий аваргад оролцож ирсэн манай эрчүүд 1967 онд Делигийн дэвжээнээс анхны медалийг дархан аварга Ж.Мөнхбат авчирч байжээ. Тэгвэл дэлхийн аваргын анхны алтан медалийг Хөдөлмөрийн баатар З.Ойдов 1974 оны Туркийн Истанбул хотод болсон тэмцээнээс авч байсан байна.

Эрэгтэй баг түүхэндээ дөрвөн удаа буюу 1971, 1974, 1975, 1975 онуудад болсон дэлхийн аваргаас гурван медальтай ирж байжээ. Тэгвэл 2015 онд Лас-Вегас хотод болсон дэлхийн аваргаас хоёр мөнгө, нэг хүрэл медальтай ирлээ.


ТАМИРЧДЫН АМЖИЛТ:

ЭРЭГТЭЙ ТАМИРЧИД:

1. Эрдэнэбатын Бэхбаяр – 57кг (Хүрэл медаль)
2. Батболдын Номин – 61кг (Мөнгөн медаль)
3. Ганзоригийн Мандахнаран – 65 кг (V байр, “Рио-2016” олимпийн эрх)
4. Батчулууны Анхбаяр – 70 кг
5. Пүрэвжавын Өнөрбат – 74 кг (Мөнгөн медаль)
6. Оргодолын Үйтүмэн – 86 кг
7. Доржхандын Хүдэрбулга – 97 кг
8. Жаргалсайханы Чулуунбат – 125 кг (V байр, “Рио-2016” олимпийн эрх)

ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД:

1. Эрдэнэсүхийн Нарангэрэл – 48 кг
2. Даваасүхийн Отгонцэцэг – 53 кг
3. Сүндэвийн Бямбацэрэн – 55 кг
4. Баатаржавын Шоовдор – 58 кг
5. Сүхээгийн Цэрэнчимэд – 60 кг (Мөнгөн медаль)
6. Соронзонболдын Батцэцэг – 63 кг (Алтан медаль, “Рио-2016” олимпийн эрх)
7. Очирбатын Насанбурмаа – 69 кг (V байр, “Рио-2016” олимпийн эрх)
8. Гэлэгжамцын Наранчимэг – 75 кг




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.