Үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдвар, бие эрхтний ариун цэвэр зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой асуудал өдөр бүр хаа нэгтээ хэн нэгэнд тулгарч байдаг. Тэгвэл асуудал тулгарах бүрт нь мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө мэдээлэл авч, уншиж судалж оновчтой шийдвэр гаргадаг хүн хэр олон бол. Бид өөрсдийн бие эрхтний онцлог, өөрчлөлтүүдээ ялгаварлан, бэлгийн боловсролын талаар мэдээлэл авахаасаа, хэн нэгнээс асууж лавлахаасаа ичиж санаа зовох хандлага түгээмэл ажиглагддаг. Тэгвэл бид бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой асуудал тулгарсан, ичиж санаа зовж, мэдэхгүйгээсээ болж хохирсон оролцогчдын асуудлыг сонсож, мэргэжлийн эмчийн зөвлөгөө хүргэх “SET” цувралыг бэлтгэн хүргэж байна.
Сэтгэгдэл