Эмгэнэл
10 цаг, 43 минут
Б.Энхбаяр: Сургууль, цэцэрлэгээс хэмнэчихээд гишүүд тойрогт…
18 цаг, 47 минут
"Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулах…
18 цаг, 54 минут
“ЕС-145” нисдэг тэргээр ойн түймрийн тандалтын анхны нислэг…
22 цаг, 27 минут
Ц.Элбэгдорж VS Х.Баттулга
22 цаг, 30 минут
С.Жамбалжамц: Тамирчин шантрах бус бэрхшээлийг давах хүчтэй…
22 цаг, 31 минут
Herbalife Nutrition компанийн албан хаагчид Үндэсний цэцэрл…
22 цаг, 39 минут
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол …
22 цаг, 52 минут
Д.Ганзориг шүүгч жолоочоо согтуугаар зодсон гэх асуудлыг ЦЕ…
1 өдөр, 14 цаг
Д.Сумъяабазар: Смарт картыг хэрэглээнээс хална
1 өдөр, 15 цаг
Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас Тэди төвийн зүүн хойд уул…
1 өдөр, 17 цаг
Д.Түвдэндорж: УДШ хуулиа мөрдөж, Х.Баттулгыг АН-ын даргаар …
1 өдөр, 17 цаг
ЗГ: Элсэн чихэр ёотон ургамлын тос, цагаан будааг гаалийн т…
1 өдөр, 18 цаг
17 настай хүүхэд Ачит нууранд осолджээ
1 өдөр, 19 цаг
Барилгын кран орон сууцан дээр унах гэж байсан тул иргэдийг…
1 өдөр, 19 цаг
Д.Сумъяабазар: Хил дээр ирсэн нийтийн тээврийн 70, хүүхдийн…
1 өдөр, 20 цаг
Баруун аймгуудын ноолуурыг үнэгүйдүүлэхгүй байхыг хүслээ
1 өдөр, 21 цаг
ЭМЯ: Улсын хэмжээнд 98 халдвар шинээр бүртгэгдлээ
1 өдөр, 21 цаг
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын …
1 өдөр, 22 цаг
Монгол иргэд Турк руу визгүй зорчдог 30 хоногийн хугацаагаа…
1 өдөр, 22 цаг
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
1 өдөр, 22 цаг
Хөгжлийн банкны “багц” хэргийг тойрсон “бага сага” явдал
1 өдөр, 22 цаг
ШУУРХАЙ:Ардчилсан намын Улс төрийн зөвлөл яаралтай хуралдах…
2 өдөр, 14 цаг
И.Мөнхжаргал: Ардчилсан намын бүртгэлийг будлиулж байгаа ту…
2 өдөр, 14 цаг
НМХГ: Эмээлт дэх мах боловсруулах компани нунтаг бодис хэрэ…
2 өдөр, 15 цаг
Улс төрийн 20 гаруй намуудын төлөөлөл сонгуулийн тогтолцоон…
2 өдөр, 15 цаг
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар эх, н…
2 өдөр, 16 цаг
Д.Сумъяабазар: Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруу…
2 өдөр, 16 цаг
Б.Лхагвасүрэн: 2023 оны эхнээс инфляц нэг оронтой тоо руу о…
2 өдөр, 18 цаг
Гүнтийн замыг маргаашаас хаана
2 өдөр, 18 цаг
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Авлигын эсрэг х…
2 өдөр, 18 цаг
ЭМЯ: Улсын хэмжээнд 77 халдвар шинээр бүртгэгдлээ
2 өдөр, 20 цаг
Шинжээчийн дүгнэлт: Д.Сосорбарам руу цацсан нунтгаас химийн…
2 өдөр, 21 цаг
Финляндын сургуулийн боловсролын талаархи сонирхолтой барим…
2 өдөр, 21 цаг
Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалд…
2 өдөр, 21 цаг
"Хотулун гүнж" Латин Америкт гарна
2 өдөр, 21 цаг
АТГ: 42 албан тушаалтны ХОМ-ийг шалгаж байна
2 өдөр, 22 цаг
Төрийн хэмнэлт хэрэгжиж эхлэв
2 өдөр, 22 цаг
У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засга…
2 өдөр, 22 цаг
Хятад улс иргэдээ гадаадад аялахыг хориглов
2 өдөр, 22 цаг
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр томилогдох уу?
3 өдөр, 15 цаг
Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүн Т.Доржханды…
3 өдөр, 16 цаг
Бурхан багшийн Их дүйчэн өдөр бүх нийтээр амарна
3 өдөр, 17 цаг
УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад d-parliamen…
3 өдөр, 17 цаг
Манай иргэд Индонез улсад визтэй зорчихоор болж байна
3 өдөр, 18 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, тариал…
3 өдөр, 18 цаг
ЭМЯ: Ковидын 29 тохиолдол бүртгэгдэв
3 өдөр, 20 цаг
Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ
3 өдөр, 21 цаг
Ким Чен Ун COVID-19-ийн дэгдэлтийг "агуу цочрол" гэв
3 өдөр, 21 цаг

74 төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд иргэдээс ямар ч бичиг баримт шаардахгүй

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандсан иргэдийн дуудлагын 27.5 хувийг 74 нэр төрлийн үйл ажиллагаатай холбоотой лавлагаа, мэдээлэл эзэлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2021 оны  “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж,  авлига, хүнд суртлыг бууруулах талаар  авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү захирамжаар иргэд, аж ахуйн нэгж нийслэл Улаанбаатар хотод нэр бүхий 74 төрлийн үйл ажиллагааг эрхлэхдээ ямар нэгэн зөвшөөрөл, батламж, зөвшөөрлийн шинжтэй баримт бичиг бүрдүүлэхгүй байхаар зохицуулсан.  Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Сүүлийн өдрүүдэд тус төвд хандсан иргэдийн дуудлагын 27.5 хувийг  74 нэр төрлийн үйл ажиллагаатай холбоотой лавлагаа, мэдээлэл эзэлж байна.

Тиймээс энэ удаад нийслэлд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр 74 нэр төрлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой мэдээллийг онцлон хүргэж байна. Иргэн, хуулийн этгээд www.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүрдүүлсэн. Нэгдүгээр сарын 11-ний байдлаар үйлчилгээний хүсэлт бүртгэх цахим системд нийт 200 гаруй үйлчилгээний хүсэлт бүртгүүлсэн байна. Иргэд, аж ахуйн нэгж  байгууллагаас ирүүлж буй түгээмэл асуултын хариултыг хүргэе.  

-Иргэн, аж ахуйн нэгж байгууллага хэрхэн системд бүртгүүлэх вэ?

-Иргэн, аж ахуйн нэгж байгууллага www.ulaanbaatar.mn цахим хуудасны “ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛ” гэсэн хэсэгт хандан Дан системээр дамжуулан  иргэн, аж ахуйн мэдээллийг баталгаажуулж нэвтэрнэ. Эхний алхам буюу тавигдах, стандарт, шаардлага, иргэн, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэгтэй танилцан зөвшөөрсний дараа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын регистрийн дугаарыг оруулж хувийн мэдээллийг  Хур системээс татна. Үүний дараагаар үйлчилгээний байршлын мэдээлэл болон бүрдүүлэх баримт бичгээс өмнө нь тухайн баримт бичгийг авч байсан эсэх мэдээллийг оруулснаар таны  хүсэлтийн мэдээллийг бүртгэж QR код бүхий бүртгэлийн хуудас гарч ирж8 үйл ажиллагааг шууд эхлүүлэх боломжтой болно.

-74  нэр төрлийн үйлчилгээ эрхлэх хүсэлтийг бүртгүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардах уу?

-Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг бүртгүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардахгүй. Өмнө нь дээрх үйлчилгээг авахад 7-12 нэр төрлийн бичиг баримт /төрийн байгууллагаас гарах 7-8, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өөрт байгаа 3-4/-ыг иргэн, аж ахуйн нэгжээс шаардаж байсан бол өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ямар нэгэн бичиг баримт шаардахгүй болсон.

Харин үйл ажиллагаа эрхлэх байраа түрээсээр ажиллуулах бол түрээсийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг хавсаргаж оруулах юм.  Төрийн байгууллагаас гарах бичиг баримтыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоогүйгээр төрийн байгууллагууд хооронд мэдээлэл солилцох, дэмжин туслах, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах зарчмаар ажиллана.

-Гадаадын иргэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийг хэрхэн хийлгэх вэ?

-Гадаад иргэдийн хувьд ХУР системээс мэдээлэл татах боломжгүй тул Монгол Улсын иргэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуулийн этгээдэд бүртгүүлж, үйл ажиллагаа эрхлэх бүртгэлээ хийлгэнэ.

-Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд хаана очиж хандах вэ?

-Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 утсаар бүртгэл хийх заавар зөвлөгөөг авах, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн  төвийн оператор ажилтанд хандан үйлчилгээ эрхлэх бүртгэлээ хийлгэх боломжтой.

-Урьд нь авсан үйл ажиллагааны зөвшөөрөл, батламжийн хугацаа дууссан бол сунгуулах уу?

-Өмнө нь үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээ эрхлэх сунгалт хийлгэх шаардлагагүй болсон. Дүүргээс олгож байсан батламжийн хугацаа дууссан тохиолдолд www.ulaanbaatar.mn цахим хуудасны  үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бөгөөд жил бүр сунгалт хийх шаардлагагүй юм.

Сэтгэгдэл