Нийгэм


"Тэргүүн титмийн эзэн" Ц.Аззаяа гэж хэн бэ?

4 жил, 12 сар TIMES.MN

​Монголын сайхан бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж ирсэн "Miss Mongolia 2015" наадмын шилдгүүд тодорлоо. "Мисс монголиа" холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олон хамтран зохион байгуулсан тус наадмын энэ жилийн

"Тэргүүн титмийн эзэн"-ээр Цогт-Очирын Аззаяа тодорлоо

 


Ингээд "Мисс Монголиа-2015" наадмын "Тэргүүн титмийн эзэн" Ц.Аззаяагийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

-1995 онд төрсөн одоо 20 настай

-Биеийн харьцаа 88:59:91, өндөр 180 см

-Топ модель Х.Бадамцэцэгийн шавь, "Андра модель" загварын агентлагт ороод 2 жил болж байгаа

-СУИС-ын Мюзиклийн төгсөх курсын оюутан. Жүжигчин, дуучин, бүжигчин гэсэн хосолсон мэргэжилтэй

-Түүний хүсэл нь "Мэргэжлээрээ Монгол төдийгүй дэлхийд танигдсан мюзиклийн жүжигчин" болох

- Өмнө 2013 онд "Мисс Монголиа" тэмцээний тусгай байрын эзэн болж байсан. Тэрбээр энэ жил зөвхөн Зөвхөн шилдгийн шилдгийн төлөө өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчилж бүх шалгаруулалтад шилдэг нь болно гэсэн зорилго тавьсан. Зорилгодоо хүрч чадсан мундаг, авьяаслаг мисс


- Түүний гол өрсөлдөгч нь дэд байранд орсон Энхжин байсан хэмээн тэрээр нэгэн ярилцлагандаа ярьсан. Мөн "Мундаг өрсөдөгчтэй байх тусам хүн илүү их өөрийгөө дайчилдаг юм байна лээ. Шүүгчид Энхжинг магтахаар шар хөдлөөд би юугаараа дутах вэ гэж бодон илүү хичээсэн. Үүний үр дүнд тэргүүн миссээр шалгарсан" гэжээ. 

- Фото,биккини, авьяас гэсэн гурван төрөлд шилдэг гурван байрын эзэн болсон. 

-Тэмцээнд түрүүлснээр  энэ сарын 16-нд Японы Токио хотод болох Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг "Мисс Интернэшнл" тэмцээнд оролцох боломж гарч байгаа.

- Үнэнч дэмжигч, туслагч нь түүний ээж МУ-ын гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа. Ц.Аззаяаг ямар нэг тэмцээнд орох бүрт бурхандаа залбирч, охиноо тэнгэр бурхандаа даатгадаг мундаг, сайн ээжүүдийн нэг. Түүнчлэн тэмцээний ялагч маань ярихдаа: "Тэмцээний өглөө ээждээ үнсүүлээд гарсан. Ээждээ үнсүүлээд гарахад ямар ч тэмцээнд амжилт гаргаж чаддаг. Миний ээж маш ухаалаг, мундаг эмэгтэй. Миний амжилт бүхний цаана ээжийн минь хатан ухаан бий" хэмээжээ.

     

- Загварын дээлээ өөрөө урладаг, авьяаслаг чадварлаг  Монголын нэрийг дэлхийд дуурсгах мисс.

-Зөв хооллотыг илүүд үздэг. "Зарим бүсгүйчүүд завгүй гээд гадуур хооллодог. Хоол түргэн болсныхоо хэрээр хүний биед сөрөг нөлөөтэй юм шиг. Тиймээс миний хувьд аль болох гэртээ хоол идэхийг хүсдэг" гэжээ.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.