Эдийн засаг


Үндэсний хуримтлалын хөтөлбөрт гарын үсэг зурна

4 жил, 6 сар TIMES.MN

Өнөөдөр буюу 11 сарын 02-ны өдрийн 11 цагт Монголбанкны мэдээллийн төвд Монголбанк, Голомт банк “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛЫН ХӨТӨЛБӨР”-ийн санамж бичиг байгуулна. Энэхүү санамж бичигт  Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар болон Голомт банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дэмжих зорилготой “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг улс даяар хэрэгжүүлж эхэллээ.
Өнөөдөр манай улсад 820 мянга орчим айл өрх байгаагийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээ байдаг. Хэрэв 3 өрх тутмын 1 нь яг өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, улс орон 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болох юм. Ийнхүү айл өрх, улс орон маань үндэсний хуримтлалтай болсноор эдийн засгийн хямралд өртөх эрсдэлээс сэргийлж, мөнгөн урсгалыг дотооддоо хадгалж, эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд эерэгээр нөлөөлөх учиртай юм.  Энэхүү Үндэсний хуримталын хөтөлбөрийн хүрээнд Голомт банк санхүүгийн боловсролын www.edu.golomtbank.com сайт болон бусад мэдээллийн хэрэгсэл, арга хэмжээнүүдээр дамжуулан иргэдэд хуримтлалын ач холбогдол болон хуримтлалыг хэрхэн бий болгох арга ухааныг таниулан ойлгуулж, иргэдийг хуримтлалтай болоход дэмжлэг үзүүлэх юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.