Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэлийг За…
11 цаг, 56 минут
Боксчин Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тулаан хийхээр Москваг …
12 цаг, 59 минут
Тээвэрлэлт эхэлснээс хойш 816 чингэлгээр 13496 тн ачаа тата…
14 цаг, 4 минут
Улсын аварга малчид шалгарлаа
14 цаг, 9 минут
Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь аймаг тэргүүлжээ
14 цаг, 58 минут
Н.Тавинбэх: Оюу Толгой дотоодын эрчим хүчний системээс хэрэ…
15 цаг, 4 минут
ЗГ: Хоёрдугаар сарын 14-нөөс сурагчид танхим, цахимаар, хоё…
15 цаг, 9 минут
ЗГ: Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 14-нд эх…
15 цаг, 50 минут
Танилц: Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир
17 цаг, 20 минут
"Бэлэг тараах биш тэтгэвэр нэмэх нь чухал байна"
17 цаг, 23 минут
ЭМЯ: Шинээр 3080 тохиолдол батлагдаж, 2 нас баралт бүртгэгд…
18 цаг, 23 минут
Хөвсгөл аймагт суудлын автомашин шатжээ
18 цаг, 50 минут
Омикрон хувилбарын үед хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илрэх вэ
19 цаг, 34 минут
Л.Оюун-Эрдэнэ: Гүний уурхай эхэлж байгаа нь хөрөнгө оруулаг…
19 цаг, 36 минут
Б.Бат-Эрдэнэ: Иргэд амины орон сууцаа сайжруулахад зориулса…
20 цаг, 10 минут
МХЕГ-ын дарга Б.Баасандорж тамгаа гардан авлаа
1 өдөр, 12 цаг
Бага насны хүүхдийг ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх …
1 өдөр, 12 цаг
ХХААХҮЯ: Өнөөдрийн байдлаар махны 50 хоногийн нөөцтэй байна
1 өдөр, 12 цаг
Хилээр орж ирсэн бараа бүтээгдэхүүний 60 хувь нь барилгын м…
1 өдөр, 13 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх гүний у…
1 өдөр, 14 цаг
Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.доллар…
1 өдөр, 15 цаг
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг өнө…
1 өдөр, 15 цаг
АТГ: Ж.Пунцагт Эрүүгийн хэрэг үүсгэсэн
1 өдөр, 17 цаг
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн гүйцэтгэлийг …
1 өдөр, 17 цаг
Улсын хэмжээнд автобензин түлшний 30 хоногийн нөөцтэй байна
1 өдөр, 18 цаг
ЭМЯ: Шинээр 1978 тохиолдол батлагдаж, 4 нас баралт бүртгэгд…
1 өдөр, 18 цаг
Тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртлээ
1 өдөр, 19 цаг
"Сайжруулагч" хэмээх усан бар жилийн зүг мөр гаргах ёс
1 өдөр, 19 цаг
Өнөөдөр нийслэлд суурин 154, түр 3 цэгээр 6000 иргэнийг дар…
1 өдөр, 20 цаг
"Тэмдэглэхгүй" цагаан сарын тэнгэрт тулсан үнэ
1 өдөр, 20 цаг
Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ
1 өдөр, 20 цаг
Иргэдийг байнгын 53 цэг, түр ажиллах гурван цэгээр дархлааж…
2 өдөр, 13 цаг
17 аймгийн 106 суманд шүлхий өвчин бүртгэгджээ
2 өдөр, 13 цаг
Монгол залуус ДАШТ-д VII байрт орж, 200 сая төгрөгөөр шагну…
2 өдөр, 14 цаг
Монгол Улсын гурван сая дахь иргэн долоон нас хүрлээ
2 өдөр, 15 цаг
АТГ: "Улаанбаатар дулааны сүлжээ", "ТЭЦ-4" , "ТОСК"-ийн алб…
2 өдөр, 16 цаг
ЭМЯ: Шинээр 2089 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээ…
2 өдөр, 17 цаг
Ирэх тавдугаар сараас хурууны хээгээр ажилчдынхаа цагийг бү…
2 өдөр, 19 цаг
НӨАТ: Супер азтан тодорсонгүй
2 өдөр, 19 цаг
Түр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдса…
2 өдөр, 20 цаг
48 иргэний амь насыг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнг…
2 өдөр, 20 цаг
Дэлхийн улс орнуудын хамгийн залуу 10 лидер
2 өдөр, 20 цаг
"Цус бүлэгнэлтийн эсрэг эмийг удаан хугацаанд хэрэглэж боло…
5 өдөр, 11 цаг
З.Цэвээндорж: Автобусны богино эргэлтийн үйлчилгээг зарим ч…
5 өдөр, 14 цаг
Эрээн-Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн дундаж ханш 5 сая т…
5 өдөр, 16 цаг
Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 13, дотоодын 6 тохиолдол н…
5 өдөр, 16 цаг
Шатахуун ачсан чиргүүл онхолдож, 10 тонн түлш асгарлаа
5 өдөр, 17 цаг
Оюун санааны төлөвшлийн 10 шинж тэмдэг
5 өдөр, 18 цаг
"Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн үйл аж…
5 өдөр, 18 цаг
Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
5 өдөр, 19 цаг

“Google”, “Adobe” компанид ажилладаг, ажиллаж байсан туршлагатай инженер залуусын зөвлөгөө

Мэдээллийн технологийн салбар хором бүр хөгжиж шинэ технологи бидний амьдралд нэвтэрсээр байна. Тэгвэл хил хязгааргүй энэ салбарт тэргүүлэгч “Google”, “Adobe” компанид ажилладаг, ажиллаж байсан туршлагатай программ хангамжийн инженер залуусын зөвлөгөөг хүргэж байна.

 

Г.Ганзориг /“Adobe” компанийн программ хангамжийн инженер/: Хариуцсанаа тултал хийдэг болчихвол Монгол залууст дутах зүйл байхгүй

 

“Adobe” 20 мянган ажилтантай, хоёр Монгол хүн ажилладаг

-Би АНУ-д хоёр жил жижиг компанид ажиллаж байхдаа том компанид орох бэлтгэлээ базааж байсан. Ингээд “Microsoft”, “Amazon” компанид хоёр удаа, “Google”, “Facebook” компанид нэг удаа ярилцлага өгсөн ч тэнцээгүй. Гэхдээ шантралгүй, өөрийгөө улам сайн бэлдэж “Adobe” компанид ярилцлага өгөөд тэнцсэн. Хэдийгээр олон компанид өгсөн ярилцлагандаа унасан ч тэр хэрээр ярилцлага өгөх чадвар сайжирсан. “Adobe” компани дэлхий даяар 20 гаруй мянган ажилтантай ч хоёр монгол хүн ажилладаг. Миний хувьд компанийнхаа Seattle хот дахь салбарт программ хангамжийн инженерээр хоёр дахь жилдээ ажиллаж байна. “Adobe” компанид тэнцэн орсноор өмнө авч байсан цалингаа гурав дахин өсгөж чадсан.

 

Хэрэгцээ өндөр учраас диплом шаардахаа больсон

 

-IT-аар сурч төгссөн залууст хандаж хамгийн түрүүнд “Баяр хүргэе! Зөв мэргэжлээ сонгосон байна” гэж хэлмээр санагддаг. Учир нь IT буюу Мэдээллийн технологийн салбар өдөр ирэх тусам хөгжиж, амьдралын салшгүй нэг хэсэг болсоор байна. Тухайлбал, криптовалют, NFT, Metaverse, хиймэл оюун ухаан хүмүүсийн амьдралд эрчимтэй нэвтэрлээ. Эрэлт хэрэгцээ их учраас IT-ийн мэргэжилтнүүдийн ажлын байр  дэлхийд төдийгүй, Монгол Улсад нэмэгдэж байна. Компаниуд чадварлаг ажилтан олохын тулд цалин урамшуулал, ажлын нөхцөлөөрөө өрсөлдөж дэлхийн томоохон компаниуд ч IT-ийн мэргэжилтнээс мэргэжлийн диплом шаардахаа больсон. Ингэснээр бусад салбараас IT-ийн салбар луу шилжих хүмүүс ч ихээр нэмэгдэж байгаа. Энэ салбарын гол онцлог бол компьютер, интернэт байхад дэлхийн хаанаас ч ажиллах боломжтой. Энэ нь том давуу тал болохыг цар тахал дэгдсэн хоёр жилийн хугацаанд тод харлаа. Мэдээллийн технологи бол хил хязгааргүй салбар. Тэгэхээр залуус өөрсдийгөө Монголоор битгий хязгаарлаарай. Дэлхий нээлттэй шүү гэж хэлье.

 

Сургалтын төлбөрөө төгссөнийхөө дараа төлөх боломжтой

 

-Би ШУТИС-ийг “Мэдээллийн систем” мэргэжлээр 2011 онд төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж байгаад 2017 онд  АНУ-ын Махариши олон улсын сургуульд Компьютерийн ухааны магистрын зэрэг хамгаалахаар суралцсан.

Манай үеийн залуусын хувьд Англи хэл том асуудал болдог байлаа.  Одоо залуус өөр болсон байх. Миний сурсан сургуулийн хэлний шалгуур уян хатан, зээлээр сураад, төгссөний дараа ажиллах хугацаандаа зээлээ төлөх боломж олгодгоороо онцлогтой.

 

Өдөр бүр шинэ технологи нэвтрэх болсон учраас тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй

 

-Монголд ажиллаж байхдаа гадагшаа чиглэсэн ажил хийхийг хичээж ирсэн. Мэргэжлийн холбогдолтой мэдээллүүдээ гадны сувгуудаас авахаас гадна олон улсад чиглэсэн веб темплэйт хөгжүүлж борлуулдаг байлаа.

Энэ нь АНУ-д ирж ажиллахад их дөхөм болсон. Тэгэхээр дэлхийн бусад инженер залуус юу бүтээж байгааг судалж тасралтгүй суралцах хэрэгтэй. Учир нь IT-ийн салбарт өдөр бүр шинэ технологи, шинэ хувилбарууд нэвтэрч байна. Би ажлын хажуугаар салбарын мэдээ мэдээллийг уншдаг. Мөн зөвхөн мэдээллийг уншаад өнгөрөх биш түүнийгээ туршиж, ажлын хажуугаар жижиг төслүүд хийж чадвараа сайжруулдаг юм. Мөн дараа дараагийн ахиж дэвших боломжоо алдахгүйн тулд өнөөдөр надаас ярилцлага авсан ч бэлэн байхаар бэлтгэлтэй байдаг. Ингэхийн тулд өдөр бүр 1-3 алгоритмын бодлого leetcode.com сайтаас боддог. IT-аар сурч байгаа залуус энэ сайт тун чухал.

АНУ-д сурч ажиллаж байхдаа монгол залуус бусад орны залуусаас дутах зүйлгүйг анзаарсан. Гэхдээ миний бодлоор хариуцсан ажлаа тултал хийж, багаар ажиллах чадвараа сайжруулах шаардлагатай санагддаг. Мөн монголчуудтай хамтран ажиллахдаа анзаарсан нэг зүйл нь нэгэн хэвийн сэтгэлгээ. Бид багаасаа том хүний өөдөөс юм хэлж болохгүй, хичээл дээр томоотой, дуугүй суух ёстой гэж хүмүүжсэн учраас нэгэн хэвийн сэтгэж бусдаас асуулт асуух чадвар сул хөгжсөн санагддаг юм. Тиймээс сэтгэлгээгээ хайрцаглалгүй, холын зорилго тавиад зүтгэхэд монголчууд дэлхийн залуусаас дутах зүйлгүй.

 

Ц.Цэнгүүн /Программ хангамжийн инженер/: Их сургуулийн сургалтаар хязгаарлагдалгүй сурах бүх боломжийг ашиглах хэрэгтэй

 

Дадлагаа хийж байхдаа үндсэн ажлын ярилцлаганд бэлдэж эхэлсэн

 

-АНУ-ын Вашигтоны их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ мастерийн зэрэг хамгаалж судалгаа хийхэд  олон төрлийн программ дээр ажилладаг. Энэ нь намайг компьютерийн шинжлэх ухаанд дурлуулж дахин мастераар сурахад нөлөөлсөн. Надад бусдын бүтээсэн программыг ашиглахаас илүү өөрөө бүтээх нь сонирхолтой санагдсан. Мастерийн дадлагаа “Google” компанид хийсэн. “Google” бол дэлхийн том компани учраас дадлагын оюутан авахдаа ч олон шалгуур тавьдаг. Эхний шатанд цахимаар дадлага хийх хүсэлт гаргана. Түүнийг нь шалгаж үзээд цахимаар бодлого бодуулдаг. Дараагийн шатанд ярилцлага авч багаараа хуралдсаны дараа дадлага хийлгэх эсэхийг шийддэг. Би аравдугаар сард хүсэлтээ гаргаж ярилцлага өгөөд дөрвөн сард тэнцсэн хариу авсан. Дадлага хийх хугацаандаа дэлхийн том компанид үндсэн ажилтнаар орохын тулд ажлын ярилцлаганд урьдчилан бэлддэг байлаа.

 

IT инженерүүдэд ч бусдад тайлбарлах, ойлгуулах чадвар чухал

 

-Гадаадад ажиллах хүсэлтэй залууст зөвлөхөд мэдээж тухайн улс орны сургуулийг төгссөн дипломтой байх шаардлагатай. Мэдээж нэн тэргүүнд хэлний мэдлэг, чадвар чухал. Мөн программ хангамжийн мэргэжлээр сурч байгаа бол өгөгдлийн бүтэц, алгоритмоо сайн ойлгодог, алгоритмын бодлогоо логикийн дэс дараалалтай боддог, бодсон аргачлалаа хүмүүст тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй. Магистрийн тэтгэлэг авах олон боломжууд бий. Гэхдээ өрсөлдөөн ихтэй учраас өөрийгөө хөгжүүлж бэлдэх шаардлагатай. Түүнчлэн АНУ-ын сургалтын программ онолоо голчилдог. Учир нь технологийн салбар цаг тутам шинэчлэгдэж байгаатай холбоотой. Орчин үеийн веб, тоглоом хөгжүүлэлтийн технологийг заадаг ч тэдгээрийг үндсэн хичээл гэж үздэггүй. Аль болох үндсэн суурь онолыг тултал чанартай заахыг эрмэлздэг. Харин миний хувьд тэдгээрийг хичээлийнхээ хажуугаар цахим сургалтад хамрагдаж сурсан. Зөвхөн их сургуулийн сургалтын программ гэж өөрийгөө хязгаарлалгүй сурах боломжуудыг бүгдийг ашиглах нь зүйтэй. 

 

Хийсэн ажлаа цаг тухай бүрт тэмдэглэх нь цэгцтэй ажиллахад тусалдаг

 

-“Google”-д ажилладаг байхад өглөөний хурлаар хүн бүр юу хийхээ төлөвлөж гаргадаг байсан. Долоо хоногийн төгсгөлд би өдөр бүр хийсэн ажлаа бичдэг. Энэ нь хагас жилийн тайлангаа нэгтгэхэд дөхөм болгодог. Компанийн зүгээс ч тайлан, хийсэн ажлын үр дүнг үндэслэж тухайн хүний цалинг нэмэх нэмэлт урамшуулал олгодог зарчимтай. Түүнчлэн инженерүүд олон цагаар дэлгэцийн урд сууж ажилладаг учраас эрүүл мэнддээ анхаарч зохицуулж сурах хэрэгтэй байдаг. Мөн манай мэргэжлийн хамгийн гол онцлог зайнаас ажиллах боломжтойд оршино. Одоогийн байдлаар цар тахлын улмаас цахимаар ажиллаж байгаа. Энгийн ажлын цаг шиг өглөөнөөс орой хүртэл ажиллах ёстой гэсэн шаардлага байхгүй.

 

Хуримтлуулсан туршлага, мэдлэгээ түгээхээр цахим сургалт эхлүүлсэн

 

-Би “Google” компанид хоёр жил гаруй ажиллаад гарсан. Хэрэв би “Google”-д ажиллаж байсан бол жилийн 250 мянган ам.долларын цалин авах байсан. Гэхдээ залуу байхдаа өөрийгөө сорьж үзэхийг хүссэн учраас старт-ап компанид программ хангамжийн инженерээр ажиллаж байгаа. Туршлага, мэдлэгээ улам тэлэх зорилгоор ажлаа сольсон. Спарт-ап компанид цөөн хүн ажиллаж өөрсдийн бүтээгдэхүүнийг хурдан таниулж дэвших зорилготой байдаг учраас эрх чөлөөтэй, эрчимтэй ажилладаг. Том компанийн ажиллах зарчмыг хоёр жил ажиллахдаа хуримтлуулсан учраас мэдлэг, туршлагаа залууст түгээхийг хүссэн. Тиймээс мэдээллийн технологи, программ хангамжийн салбарт ажиллах хүсэлтэй, код бичиж сурч байгаа хүмүүст зориулсан сургалт зохион байгуулж байгаа. Тухайлбал, анхан, дунд түвшний багц хичээлүүдийг багтаасан. Мөн цахим сургалт хэдий ч хичээлээ үр дүнтэй байлгахын тулд сургалтад хамрагдаж буй хүмүүстэйгээ цахимаар харилцаж асуултад хариулах байдлаар хичээлээ өрнүүлнэ. Цаашид хичээлийн төрлөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хичээлийг www.port.mn сургалтын платформд байршуулсан.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл