Нийгэм


Түрээсээр орон сууцтай болох хөтөлбөр баталлагдав

4 жил, 4 сар TIMES.MN

Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг  2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ. 2014 оны байдлаар манай улсын нийт өрхийн 28 хувь нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд, нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна.

2014 оны байдлаар улсын хэмжээнд 23 мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэх сонирхол өсөн нэмэгдэж байгаа боловч, түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, үнэ өндөр байна. Мөн банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангаж, ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой иргэдийн тоо буурч байна гэж салбарын яам үзэж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.