Нийгэм


Өнөөдөр болох үйл явдлууд

4 жил, 7 сар TIMES.MN

09:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” болох санаачилгыг дэмжиж Хан-Уул дүүрэг, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран "Архигүй хороо, Архигүй Монгол" чуулганыг Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд зохион байгуулна. Утас: 98989993

11:00 цагт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Төв шуудангаас Баруун 4 замын уулзвар хүртэл хэсэгчлэн хийгдэж байгаа дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явцтай газар дээр нь танилцана. Олон жилийн насжилттай шугамыг шинэчлэснээр нийслэлийн гэр хороололруу дэд бүтэц татах боломжтой болно. /Төв шуудангийн урд хэсэгт/  Утас: 91040607

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий “клуб болон “Англо Американ” компани хамтран ‎Байгаль Орчны Сэтгүүлзүйн 2015 оны Шилдэг‬ бүтээлийн уралдааныг 2 дахь жилдээ зарлаж байбайгаа талаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11:00 цагт Төрийн ордонд Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд иргэд, олон нийтийн саналыг авах аян өрнөх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно. УИХ дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих лобби бүлгийн дарга С.Одонтуяа, НҮБ-ын Хүүхдийн сан оролцож, мэдээлэл хийнэ.

12:00 цагт Хөдөлмөрийн Үндэсний Намын төв байранд Хуульчид Хөдөлмөрийн Үндэсний Намд гишүүнээр элсэн, намын гишүүнийхээ батлахыг гардаж авах үйл ажиллагаа болно.  Утас: 9906328214:50 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Аж үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж буй “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2015” Олон Улсын үзэсгэлэн яармагийн нээлт "Мишээл ЭКСПО" төвд болно.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.