Нийгэм


Үс засуулбал: Эрч хүч ихэснэ

4 жил, 3 сар TIMES.MN

Зуны тэргүүн цагаагчин могой сарын есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.

Наран ургах, шингэх: 05.17-20.43

Барилдлага: Хотол чуулган 

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 

Суудал: Ус

Аргын тооллын 5 сарын 28, Бархасвадь гараг Билгийн тооллын 10, Тугнин одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн б\ггээх, б\ггээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан б\ггээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.