Шар


"MERS" вирусын тархалт саарсан байна

4 жил, 6 сар TIMES.MN
Өмнөд Солонгост титэм вирусын халдвартай 182 хүний тал хувь нь буюу 91 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Түүнчлэн өчигдөр /VI.28/ титэм вирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус улсад зургадугаар сарын 24-27-ны хооронд титэм вирусын халдвар авсан гурван хүн шинээр оношлогдсон аж. Үүнээс өмнөх гурван өдөрт 13 хүн шинээр халдвар авсан нь илэрч байжээ.
 
Өмнөд Солонгост титэм вирусын халдвартай нийт 32 хүн нас барсан бөгөөд нас баралт 17.6 хувьтай байна. Титэм вирусын халдвартай хүмүүсийн нас баралтанд хорт хавдар, чихрийн шижин, зүрхний шигдээс, тархины даралт зэрэг суурь өвчин нөлөөлж байгаа аж. Түүнчлэн хохирогчид нь 55-90 насны өндөр настай хүмүүс байгаа юм.
 
Өдгөө вирусын халдвартай байж магадгүй гэж сэжиглэгдсэн 2562 хүнийг тусгаарлан ажиглаж байгаа гэнэ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.