Нийгэм


Хууль сахиулах их сургууль дараах арга хэмжээг авахаар боллоо

4 жил, 6 сар TIMES.MN
Засгийн газрын ээлжит хуралдаанаас Хууль сахиулахын их сургууль нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллага байх бөгөөд төрийн тусгай албан хаагч байж, дүрэмт хувцас, цол ялгах тэмдэг хэрэглэж байхаар тогтлоо.

Үүнтэй холбогдуулан,

·  Тус сургуулийн албан хаагч нарын цол, албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоож, тус сургуулийн 2015 оны батлагдсан төсөвт нийцүүлэн бүтэц, орон тоо, дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлэх

·  Тус сургуулийн албан хаагчийн дүрэмт хувцас хэрэглэх, цол олгох журмыг баталж, тус сургуульд алба хааж байгаа цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын албан хаагч нарт цол олгохтой холбоотой асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх

·  Сургалтын хөтөлбөр, агуулга чанарыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, сургалтын орчныг сайжруулах, багш нарыг мэргэшүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхийг Хууль зүйн Д.Дорлигжавт даалгалаа.

Хууль сахиулахын их сургуулийн албан хаагчийн цолны болон төрийн тусгай албан хаасан хугацааны нэмэгдэл, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг цагдаагийн албан хаагчид олгож байгаа хувь хэмжээтэй адилтган олгож, төсвийг Хууль зүйн сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгалаа.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.