Нийгэм


“Спирт үү, Спорт уу” аяны нээлт ирэх сарын 6-нд болно

4 жил, 3 сар TIMES.MN

Монголын Залуучуудын Холбоо 2012 оны хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлж байсан билээ.  Энэхүү аяныг эхлүүлснээр “Залуу дугуйчин”, Nice bike клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулахын зэрэгцээ “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр явган аялал болон дугуйтай аялал тогтмолыг зохион байгуулж залуусаа спортлог давалгаанд нэгтгэж чадсан юм.

Тэгвэл уг аяны 2015 оны нээлт ирэх 6 дугаар сарын 6-нд  болох гэж байна. Энэ нь Нийслэлийн “Автомашингүй өдөр” болж байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтийг биеийн тамираар хичээллэх өдрийг бий болгох, нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” болохоос гадна МЗХ-ны зохион байгуулдаг унадаг дугуйн парад  ч мөн  болох юм.  Унадаг дугуйн параданд оролцогчдын тоо  жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд залуусын хүсэн хүлээдэг сонирхолтой арга хэмжээний нэг болоод байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.