Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 138 тохиолдол батлагдсан байна. Үүний 97 нь Улаанбаатарт, 30 нь орон нутагт, 11 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2049 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 24 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл