Зураг


Уруул өнгөлөгчөө ашиглах сонирхолтой аргууд

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Гутал хөл холгоод байвал 

Шинэ гутал худалдаж авсаны дараа хөлийг холгох нь бий. Ийм тохиолдолд цүнхнээсээ уруул өнгөлөгчөө гаргаж ирээд хөлийнхөө улайж, холгосон хэсэг дээр түрхээрэй. Улам цааш арьсыг тань гэмтээхээс хамгаалах болно. 

Бөгж тань хуруунаас гарахгүй байвал 

Заримдаа бөгж хуруунаас сугарахгүй байх тохиолдол байдаг. Ийм үед саван ашигладагийг мэдэх байх. Гэхдээ хол яваа тохиодолд уруул өнгөлөгчөө хуруундаа түрхээд бөгжөө гулгуулан гаргаж болох юм байна шүү. 

Арьсан гуталныхаа зураасыг арилгах 

Гутлан дээр үүссэн зураас дээр уруул өнгөлөгчөө түрхвэл зураас бүдгэрдэг байна. Зөвхөн гутал гэхгүй цүнх, тавилга, бүс зэрэгт хэрэглэж болно. 

Бяцхан гэмтэл авах, шавжанд хазуулсан үед 

Уруул өнгөлөгчөнд чийгшүүлэх, тайвшруулах үйлчилгээ байдаг. Тиймээс шавжинд хазуулсан болон гарын арьсаа гэмтээсэн үед түрхвэл тайвшруулах, загатнуулахгүй байх, нөхөн төлжилтийг хурдасгах үйлчилгээ өгдөг юм байна. 

Цахилгаанжилтыг багасгах 

Үс цахилгаанжаад байвал самандаа уруул өнгөлөгч жигд түрхээд үсээ самнаж болно. Мөн хөмсгөндөө түрхвэл хөмсөгний үс ,цэвэрхэн цэгцтэй харагддаг. 

Хүйтний улиралд хүн хамраа үрэх нь олширдог. Тиймээс хамар хэсгийн арьс хуурайшиж, улайн хорсох нь бий. Тиймээ уруул өнгөлөгсөө хамрынхаа самсаанд түрхвэл арьс чийгшил авч, хуурайшихгүй байж чадна. 

Гэнэт танд лаа хэрэг болвол уруул өнгөлөгч тань туслана. Дуусч байгаа өнгөлөгчөө ашиглаж болно. Голд нь шүдэнз эсвэл , бүдүүн утас зоогоод асаагаарай. 

Гал асаах хэрэглүүр 

Хурдан хугацаанд галаа асааыг хүсэж байвал нарийн савхаар уруул өнгөлөгчөөсөө ухаж аваад хөвөнд түрхэнэ. Үүнийгээ галдаа хийж асаана. 

Гацсан цахилганд ашиглах 

Уруул өнгөлөгч тослог агууламжтай учраас гацсан цахилгаанд түрхэхэд тохиромжтой байдаг. 

Үнэртэй усны тогтоцыг удаашруулах 

Үнэртэй ус цацахынхаа өмнө уруул өнгөлөгч түрхвэл үнэрээ удаан хадгалдаг аж.




Холбоотой мэдээлэл


Амьд Халк буюу Риам хүүгийн түүх
Амьд Халк буюу Риам хүүгийн түүх
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.