Улс төр


Хотын татварыг дэмжихгүй гэв

4 жил, 7 сар TIMES.MN

УИХ дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцээд ирэх зургадугаар сард багтаан тус хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах ёстой гэж үзжээ.  УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн саналыг гишүүд хүлээж авалгүй унасан тул дахин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хуулийн төслийг тус байнгын хороо руу буцаасан. Бүлгийн дарга Н.Батцэрэг “Нийслэл татвартай болох нь зөв боловч ресторанд 1 хувийн татвар ногдуулах нь эдийн засгийн хямралтай үед зохицохгүй. Бизнес эрхлэгчдээ татвараар боомилсон хэрэг болно. Үүний оронд архи, тамхины татвараа нэмэх ёстой. Нийслэлийн удирдлагуудын зүгээс “Улаанбаатар хотод ирэх гадаадын иргэдээс авах татвар, өөрийн иргэдэд хамааралгүй гэж байгаа ч тэгж харагдахгүй байгаа. Дээр нь татварыг хураах үйл явц ойлгомжгүй, хэд нь гадаадын иргэн байсан бэ гэдгийг нягтлахаас эхлээд асуудал үүснэ. Дэмжихгүй" гэлээ.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.