Аналитик


Ч.Сайханбилэгийн танхимд УИХ-ын гишүүдээс сайдууд нэмэгдэнэ

3 жил, 11 сар TIMES.MN

АН-ын бүлгийн хуралдаанаар ээлжит чуулган хуралдуулах 14 хоногийн хугацаанд Засгийн газрын асуудлыг шийдэж дуусгах. Хэрэв үүнд хариуцлагагүй хандаж хурал таслах, эсрэг санал гаргасан тохиолдол ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн хатуухан сануулгыг өгсөн юм. Үүнийг ч намын бүлгийн гишүүд удтал ярилцаад санал нэгдсэн аж. Харин сонирхуулахад олны анхаарлын төвд байгаа, хүлээлт үүсгэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шаардлага хааш эргэх вэ?


Үүний нэг мөр шийдэж санал нэгдэхийн тулд  АН-ын бүлгийн гишүүд хэрэлдэж, мэтгэлцэж, зөвшилцөж байж саналаа нэгтгэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахгүйгээр засгийн газрыг эмхлэн байгуулна. Эхмлэн гэдэг нь танхимаасаа хөөгдөж байгаа МАН-ын зургаан сайд, дээр нь М.Энхсайхан нарын оронд шинэ сайд нарыг оруулна гэжээ. Харин Ч.Сайханбилэг зургаан сайдыг огцруулах, орны хүмүүсийг нь өргөн барих болжээ. Ийм шийдвэрт хүрэхийн тулд Алтангадасын угшилтай гишүүдийг ятгах ажлыг чамгүй сайн хийсэн байна.


Энэ бүхний эцэст Ч.Сайханбилэг хүлээн зөвшөөрч шаардлагаасаа буцсан байна. Дашрамд сонирхуулахад  Ч.Сайханбилэгийн танхимд  орж сайдын суудалд суух хүмүүсийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс томилох гэнэ. тэгэхээр УИХ-ын гишүүн бус хүмүүс төрийн ордноор эргэлдээд ч нэмэргүй болж таарч байна. Ийнхүү АН-ынхан өдөржин хуралдаад дотооддоо асуудлаа шийдэж чадлаа. харин МАН-ынхантай ямар байдлаар тулах нь чуулганы хуралдааны үеэр харагдана. Түүнчлэн МАН-ын бүлгийнхэн ч ээлжит нүүдлээ төлөвлөн сууж байгаа.




Холбоотой мэдээлэл


ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
1 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.